FCS | Cl@[N*].!

Манай FCS | SERVER-н BLOG-т ТАВТАЙ МОРИЛ.!

Булган аймаг

2010-02-17 18:53


 Байгуулагдсан  1938                                            Аймгийн төв  Булган
УБ → Булган 318 км зайтай                               Газар нутаг  48,700 км²
Хүн ам
         • Нийт (2000) 61,776
         • Нягтшил  1.27/км²
Утасны код  +976 (0)134
Машины код  БУ-
ISO 3166-2
MN-067
Вэбсайт  gate1.pmis.gov.mn/bulgan/

 

Булган аймгийн хиймэл дагуулаас авсан зураг

 


View Larger Map

Түүх
Эртний түүх
Булган аймгийн нутаг дэвсгэр бол нэн эртнээс монгол туургатны өлгий нутаг байсан нь археологийн олдвор, баримтаар батлагддаг. Тухайлбал монголын анхны төрт улс болох Хүннү, болон Нирун, Сяньби, Түрэг, Уйгарын хаант улс, Кидан, Киргиз зэрэг улсууд оршин тогтнож байсны ул мөр хөшөө дурсгал олон байдаг. 12-13-р зууны үеийн Мэргэд, Хэрэйд зэрэг овог аймаг, Чингисийн нэр хаягтай газар нутаг, уул ус цөөнгүй бий.
БНМАУ-ын үе
Аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн ноёрхлын үе болон Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймагт, Ардын засгийн эхний жилүүдэд Богд хан уулын аймагт харьяалагдаж байлаа.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Булган аймаг байгуулах тухай шийдвэр гарч энэ дагуу 1938 оны 1 сарын 15-ны өдөр аймгийн яамны хурал хуралдаж Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн ам, 1.1 сая мал, 42.2 мянган ам дөрвөлжин километр нутагтайгаар байгуулжээ.
Газар зүй
Булган аймаг нь манай орны төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт орших бөгөөд нутагт нь Булганхан, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай зэрэг ой хөвчит уул нурууд бий.
Нутгийн хойд захаар эртний төрмөлийн эриний боржин чулуу өмнө хэсгийн үлэмж талбайд дунд ба эртний төрмөлийн эриний хурдас дунд хэсгээр нь дээд пермийн ба триас юрийн галавын бялхмал чулуулаг, мөн дөрөвдөгч эриний хүрмэн чулуу их тархжээ, Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уулыг нь дархлан хамгаалж байна. 1967 онд Могод сумын нутагт газар хөдөлж газар хагарч язарсан нь энэ хавийн нутгийн гадаргын хэпбэр бүрэн тогтоогүй байгаагийн гэрч юм. Булган аймгийн нутагт чулуун нүүрс, барилгын материалын баялаг бий.
Булган аймгийн нутагт Сэлэнгэ, Орхон,Хануй зэрэг том голууд урсах бөгөөд Харгал, Хунт, Айрхан зэрэг нуурууд бий. Хульж, Хунт, Хануйн, Асгатын зэрэг рашаан бий, Эгийн гол дээр УЦС барих аж. Аймгийн нутгийн урд хэсгээр хээрийн хүрэн хөрс, хойд хэсгээр ойн хар шороон ба уулын, тайгын хөрс тархжээ. Аймгийн нутгийн өмнөд хэсгээр хээрийм ургамал, хойд хэсгээр ой хөвч ой тархжээ. Ан амьтан элбэггэй.
Сум
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/
1. Булган сум    
2. Баян-Агт сум                 150
3. Баяннуур сум                176
4. Бугат сум                        52
5. Бүрэгхангай сум           80
6. Гурванбулаг сум          140
7. Дашинчилэн сум         146
8. Могод сум                     131
9. Орхон сум                      22
10. Рашаант сум    
11. Сайхан сум                101
12. Сэлэнгэ сум               131
13. Тэшиг сум                   246
14. Хангал сум                 113
15. Хишиг-Өндөр сум     68
16. Хутаг-Өндөр сум       143
Үйлдвэр уурхайнууд
• Тавтын орд газрын уурхай
 

 Эх орноо хайрлая


 

Цогтын хадны бичиг

Долоон бадаг уг шvлгийн утгын цєм хэсэг нь Цогт тайжийн Халуут эгчээ дурсан шvлэглэсэн хэсэг юм. Цогтын хамгийн дотнын эгч нь холын овогтноо бэрд гаран одоход угаас улс тєрийн хувьд ганцаардалд орсон байсан Цогт бvр ч ганцаардан эгчийгээ ихэд vгvйлдэг байсан гэдэг. Автай сайн ханы ач Бахарай хошуучийн хvv Цоохор Цогтын ганцаардах болсон шалтгаан нь Манжуудын Монголыг эзлэх бодлогыг эсэргvvцэн тэмцсэн Цахарын Лэгдэн хааны тэмцлийг Ар Монголоос Цогт тайж бараг ганцаар дэмжин тусалж байсанд оршино. Ингээд чулуунд бичсэнээр "цагаан тахиа жилийн (1621 он) намрын эхэн сарын хорин нэгнээ Хангай ханы цэцэрлэгийн хойт ууланд авлан, хуягт халтраа унаад єндєр дээр гарч байхдаа зvvн зvг харан сэтгэлээ маш уярч Халуут авга эгчээ санаж ийн єгvvлээд уйллаа" хэмээсэн байна. Цогт тайж эгчээ vгvйлэн шvлэг зохиохдоо санаагаа шууд тоочсонгvй, гvн ухааны асар нарийн гаргалгаа хийж, яруу найргийн шат дарааллын зарчмаар бичсэн байдаг. Цогтын хадны бичиг

Дээр тэнгэр хааны аху хийгээд

Дэлхий дахь хан богдсын аху газар

Дээр доорын ялгал буй боловч

Жаргал, хайрлал хоёрын агаар       нэгэн буй.

 Агнистийн агуй дахь бодиства нар хийгээд

Алтан дэлхий дэхь бодь сэтгэлтэн хоёрын

Аху газар ангид боловч

Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй.

 Энд хан богдсын сайн түшмэл хийгээд

Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын

Ёс өнгө өөр боловч

Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй.

Олз идэш олон ядагч хүн хийгээд

Уулын модонд явагч араатан хоёрын

Ахуй газар ангид боловч

Алан идэхийн агаар нэгэн буй.

 Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие дүр өөр боловч

Идэхийг хүсэх сэтгэл агаар нэгэн буй.

 Онон мөрөнд буй Халуут эгч минь хийгээд

Орхон, Туулд агч өвчит бид хоёр

Халх, Онигуудын газар хол боловч

Хайрлан санахын агаар нэгэн буй.

Энэ биедээн эс золголцвоос

Эгүүнээс хойш төрөл тутамдаан

Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт

Элдэв үйлээр туслалцах болтугай.

 

 

Хар бухын балгасны туйр

 

Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12км зайтай Хар бухын голын өмнө хөвөөнд, хадаасан толгойн зүүн хойнох эртний хотын туйрыг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг. Туйрыг анх XIX зууны үед илрүүлэн олсон ба 1934, 1948-1949 онуудад хайгуул судалгаа, 1970 онд бага хэмжээний малталгаа хийж бүтээжээ. Уг хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно.

Хотын хэрмийг шавар шороо дагтаршуулан дөрвөлжин хэлбэрээр босгосон бөгөөд дөрвөн талдаа хаалгатай хэмжээ нь 0,5х0,5км. Хэрмийг тойрсон суваг шуудууны ором олон илэрчээ. Хэрмийн доторхи талбайг баруун, зүүн тийш чиглэлтэй гол гудамж зааглан хуваасны хоёр талаар сууцны байшингуууд байсны зарим нь тусгай хэрэмтэй байсан аж. Хотын туйрыг малтан шинжлэх явцад илрэн гарсан шавар сав суулга нь IX зууны Уйгурын дурсгалтай ижилсэн агаад эндээс олдсонтой адил хэлбэр маяг, хээ угалз бүхий сав суулга Хар мөрөн, Дорнод тэнгисийн зах нутгаар ч өргөн дэлгэрч байсныг судлаачид тогтоосон байна.

Энэхүү балгасын Киданы үед холбож үзэх гол үндэслэл нь Чин толгойн балгаснаас олдсон кидан бичээст дээврийн ваартай яг ижил хэлбэр маягийн ваар олдсон явдал юм. Хожим XVII зууны эхэн хагаст эртний энэ хотын хэрэм дотор дан чулуугаар хийсэн барилга байгууламжуудыг барьжээ. Энэ нь тус тусдаа бат бэх хэрэмтэй хэдэн том барилга дуган байсан бөгөөд барилгын чулууны өрөөс бэхэлгээ зэрэг нь XVII зууны үеийн Монголын бусад шивээ бэхлэлтэд нийтлэг ажиглагддаг бөгөөд барилгын хэв загвар нь Төвд барилгын арга маягтай байжэээ. Нутгийн ардын аман ярианд үүнийг “Номгүй хунтайж” хэмээх Цогт тайжийн байгуулсан орон сав гэдэг. Түүгээр ч барахгүй ХХ зууны эхэн үед үүгээр нутаглаж байсан Цогт тайжийн үрийн үр эелдэн засаг Норовжанцан ч мөн тэгж үздэг байжээ.

1970 оны малтлага судалгаагаар тус хотын нэгэн эвдэрхий сувраганы нуранхайгаас монголчуудын бичиг соёлын гайхамшигт дурсгал үйсэн номыг илрүүлэн олсон нь эрдэм шинжилгээний хувьд гойд үнэтэй ховор олдвор юм. Эдгээр ном нь хэдэн арван нэр төрөл, 7х4 см-ээс 14х5 см хэмжээтэй хуудас бүхий, хуудас бүрийг хүрээлэн шугамдаж, алаглан гоёсон, хуудасны ар, өвөрийн тоог жигдэлж, хэвшиж тогтсон нарийн дүрэм журмаар үйлдсэн, ихээхэн дадлага, туршлага бүхий олон бичээчийн уран гарааг бүтээсэн зүйл байжээ.

 

Ангилал : танин мэдэхүй | Нийтэлсэн : ir-ee-dui | Уншсан (3342) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. отгоо :
    2014-06-26 05:11

    Булган аймгийн тухай дуунуудаа клиптэй оруулмаар байна даа.

  2. buynaa :
    2013-11-28 13:45

    bulganii kadasteriin zurag heregtei bn olj ogj boloh uu?

  3. Агий :
    2013-03-28 12:38

    БУЛГАНЫ ДАШИНЧИЛЭН